32 дугаар зүйл. Баг, хорооны Засаг даргын бүрэн эрх
32.1.Баг, хорооны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
32.1.1.тухайн нутаг дэвсгэрийн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд хамрагдах насны хүүхдийн боловсрол эзэмших үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
32.1.2.нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэдийн сургууль завсардалт гаргахгүй байх, сургууль завсардсан хүүхдийг сургалтад хамруулахад дэмжлэг үзүүлэх;
32.1.3.тухайн нутаг дэвсгэрийн боловсролын сургалтын байгууллагын чанар, гүйцэтгэл, хүртээмжийг сайжруулах, шаардлагатай дэмжлэг үзүүлэх;
32.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.