34 дугаар зүйл. Боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлага
34.1.Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, коллеж, дээд сургууль, их сургууль, олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий ерөнхий боловсролын сургууль болон Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулсан боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлага нь удирдах зөвлөл байна.
34.2.Энэ хуулийн 34.1-д зааснаас бусад ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн өөрийн удирдлага нь сургууль, цэцэрлэгийн зөвлөл байна.
34.3.Цэрэг, цагдаагийн мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагад энэ хуулийн 34.1 дэх хэсэг хамаарахгүй бөгөөд чиг үүргийн онцлогт нийцсэн захиргааны зөвлөлтэй байна.
34.4.Энэ хуулийн 34.3-т заасан захиргааны зөвлөлийг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байгуулна.
34.5.Энэ хуулийн 34.2-т заасан зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
34.6.Энэ хуулийн 34.1, 34.2-т заасан боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдах байгууллагын чиг үүрэг, төлөөлөл, бүрэн эрхийн хугацааг холбогдох хуулиар зохицуулна.