43 дугаар зүйл. Боловсролын цахим мэдээллийн сан, дэд бүтэц
43.1.Боловсролын салбарт боловсролын цахим мэдээллийн сантай байх бөгөөд тус сан нь төрийн мэдэлд байна.
43.2.Иргэдийн насан туршийн суралцахуйг дэмжих суралцахуйн удирдлагын системтэй байна.
43.3.Боловсролын цахим мэдээллийн сан бүх түвшний боловсролын сургалтын байгууллага, сургалтын орчин, хэрэглэгдэхүүн, сургалтын үйл явц, үр дүн, салбарын хүний нөөц, суралцагчийн болон төсвийн мэдээллээс бүрдэнэ.
43.4.Боловсролын цахим мэдээллийн сангийн нууцлал, хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах үүргийг боловсролын цахим мэдээллийн сан хариуцсан байгууллага хариуцна.
43.5.Боловсролын цахим мэдээллийн нөөц сантай байна.
43.6.Боловсролын цахим мэдээллийн сангийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
43.7.Боловсролын цахим мэдээллийн сан бүрдүүлэх, ажиллуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
БУСАД ЗҮЙЛ