42 дугаар зүйл. Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбооны эрх, үүрэг
42.1.Боловсролын харилцаанд оролцогч төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо дараах эрхтэй:
42.1.1.салбарын хөгжлийн бодлого, захиргааны хэм хэмжээний акт боловсруулах, хэлэлцүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд оролцох, санал, зөвлөмж өгөх;
42.1.2.хамтарсан судалгаа хийх, сургалт зохион байгуулах;
42.1.3.боловсролын салбар, хүний нөөц, техник, технологийн хөгжил дэвшил, чанар, хүртээмж зэрэг чиглэлээр шилдэг туршлага, ололтыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах;
42.1.4.хуульд нийцүүлэн зарим чиг үүргийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан хэрэгжүүлэх;
42.1.5.боловсролын чанарын үнэлгээ, баталгаажуулалт болон багшийн хөгжлийн үйл ажиллагаанд оролцох;
42.1.6.хуульд заасан бусад.
42.2.Боловсролын харилцаанд оролцогч төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо нь дараах үүрэгтэй:
42.2.1.мэргэжлийн түвшинд боловсролын үйл ажиллагаанд оролцох;
42.2.2.судалгаанд суурилсан мэдээлэл, баримт бичгийг үйл ажиллагаандаа ашиглах;
42.2.3.энэ хуулийн 42.1.4-т заасан гэрээт ажлыг мэргэжлийн хэмжээнд, хугацаанд нь үр дүнтэй хэрэгжүүлэх, тайлагнах;
42.2.4.оюуны өмчийн эрхийг хүндэтгэх;
42.2.5.боловсролын үйл ажиллагаанд оролцохдоо улс төрийн болон хувийн ашиг сонирхол илэрхийлэхгүй байх;
42.2.6.багш ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд дүгнэлт гаргах, холбогдох арга хэмжээг авах талаар зөвлөмж хүргүүлэх;
42.2.7.гадаад улсын болон олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар дүгнэлт гаргах, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах;
42.2.8.хуульд заасан бусад.
БОЛОВСРОЛЫН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ, САН