41 дугаар зүйл. Хуулийн этгээдийн эрх, үүрэг
41.1.Хуулийн этгээд дараах эрхтэй:
41.1.1.мэргэжилтэн бэлтгүүлэх, ажилтны мэргэжлийг дээшлүүлэх захиалгыг холбогдох боловсролын сургалтын байгууллагад өгөх, гэрээ байгуулан сургах;
41.1.2.боловсролын сургалтын байгууллагын сургалтын орчин бүрдүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, хуульд нийцсэн хандив өгөх;
41.1.3.хуульд заасан бусад.
41.2.Хуулийн этгээд дараах үүрэгтэй:
41.2.1.гэрээний дагуу суралцагчийг үйлдвэрлэлийн дадлага хийлгэх нөхцөл, бололцоогоор хангах, дагалдангаар ажиллуулах;
41.2.2.байгууллагын ажилтны мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах;
41.2.3.энэ хуулийн 41.2.2-т заасан сургалт зохион байгуулах зардлыг хариуцах;
41.2.4.хуульд заасан бусад.