7 дугаар зүйл. Боловсролын тогтолцоо

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Боловсролын тогтолцоо

7.1.Боловсролын тогтолцоо нь албан, албан бус боловсрол болон амьдралын орчинд суралцахуйгаас бүрдэнэ.

7.2.Албан боловсрол нь сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсрол гэсэн түвшинтэй байна.

7.3.Иргэний амьдралын орчинд суралцахуйг хүлээн зөвшөөрч, үр дүнг баталгаажуулж болно.

7.4.Албан болон албан бус боловсролын агуулга, стандартыг энэ хуульд заасны дагуу тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.