8 дугаар зүйл. Боловсрол эзэмшүүлэх сургалтын хэлбэр
8.1.Сургалт нь танхимын, танхимын бус, эдгээрийн хосолсон хэлбэрийн зохион байгуулалттай байна.
8.2.Танхимын бус сургалтад зайн, хувилбарт болон цахим, дадлага сургалт хамаарна.
8.3.Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлт, зөвшөөрлийн дагуу ганцаарчилсан сургалт явуулж болно.
8.4.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалт энэ хуулийн 8.1-д зааснаас гадна хосмог болон ажлын байрны сургалтын хэлбэртэй байж болно.