10 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллагыг байгуулах, өөрчлөх, татан буулгах
10.1.Дээд боловсролын сургалтын байгууллагыг Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу байгуулж зөвшөөрөл олгоно.
10.2.Төрийн болон орон нутгийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагыг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.
10.3.Төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллага боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр харьяаллын сургууль байгуулна.
10.4.Дээд боловсролын сургалтын байгууллага татан буугдсан нөхцөлд суралцагчийг ижил мэргэжлийн сургуульд шилжүүлэн суралцуулах асуудлыг тухайн сургалтын байгууллагын эцсийн эзэмшигч буюу үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөл нь дээд боловсролын бусад байгууллагатай хамтран шийдвэрлэнэ.
10.5.Энэ хуулийн 10.4-т заасантай холбогдон гарах зардлыг татан буугдсан дээд боловсролын сургалтын байгууллагын үүсгэн байгуулагч, эцсийн эзэмшигч нь хариуцна.
10.6.Татан буугдcан дээд боловсролын сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулах хугацаандаа баталсан шийдвэр, суралцагчийн хувийн хэрэг, мэдээлэл, төгсөгчийн дипломын хуулбар, сургалтын төлөвлөгөө зэрэг дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаатай холбогдох баримт бичгийг татан буугдах шийдвэр гарснаас хойш 6 сарын дотор Үндэсний төв архивт хүлээлгэн өгнө.
10.7.Татан буугдсан дээд боловсролын сургалтын байгууллага төгсөлт хийгээгүй суралцагчийг өөр сургуульд шилжүүлэхдээ түүнийг сургуульд анх элсүүлсэн шийдвэр, судалсан багц цаг, сурлагын дүн, шалгалттай холбоотой материалыг шилжүүлсэн шийдвэрийн хамт шилжин суралцах сургуулийн захиргаанд хүлээлгэн өгнө.