11 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллагын зохион байгуулалтын бүтэц

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллагын зохион байгуулалтын бүтэц

11.1.Дээд боловсролын сургалтын байгууллагын зохион байгуулалтын үндсэн нэгж нь тэнхим, лаборатори байна.

11.2.Их, дээд сургуульд Эрдмийн зөвлөл, Хөтөлбөрийн хороо, коллежид Сургалт, арга зүйн зөвлөл ажиллана.

11.3.Эрдмийн зөвлөл болон Хөтөлбөрийн хороо, Сургалт, арга зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг тухайн сургуулийн гүйцэтгэх удирдлага батална.

11.4.Анагаах ухааны чиглэлээр сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг их сургууль нь их сургуулийн эмнэлэгтэй байна.

11.5.Дээд боловсролын сургалтын байгууллагын харьяаллын сургууль нь хуулийн этгээд байх бөгөөд бие дааж магадлан итгэмжлэлд орно.

11.6.Дээд боловсролын сургалтын байгууллага нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр орон нутагт салбар сургууль байгуулж болно.

11.7.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон бусад холбогдох байгууллагын хамтарсан шийдвэрээр аж ахуйн нэгж, байгууллагыг сургалт, эрдэм шинжилгээ, туршилт үйлдвэрлэл, дадлагын түшиц газар болгож болно.

11.8.Дээд боловсролын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн үндсэн болон бусад нэгжийн эрх, үүрэг, хариуцлагыг тухайн сургалтын байгууллагын дүрмээр тогтооно.

11.9.Дээд боловсролын сургалтын байгууллага нь дотуур байртай байж болно. Дотуур байранд тавих шаардлагыг стандарт, техникийн зохицуулалтаар тогтооно.

11.10.Дээд боловсролын сургалтын байгууллага нь сургалтын хөтөлбөр боловсруулах, үнэлэх, сайжруулах дүгнэлт, санал гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хөтөлбөрийн хороотой байна.

11.11.Энэ хуулийн 11.4-т заасан их сургуулийн эмнэлэг нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, сургалт-эрдэм шинжилгээний үйл ажиллагаа эрхэлж болно.

11.12.Энэ хуулийн 6.4-т заасан дээд боловсролын сургалтын байгууллага нь цэрэг, цагдаагийн тогтолцоонд хамаарах анги, байгууллага, цэргийн байртай байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.