33 дугаар зүйл. Бие даасан санхүүгийн үйл ажиллагаа

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

33 дугаар зүйл. Бие даасан санхүүгийн үйл ажиллагаа

33.1.Дээд боловсролын сургалтын байгууллага нь санхүү, төсвийн хувьд бие даасан байдлаа хадгалах талаар дараах үйл ажиллагаа эрхэлнэ:

33.1.1.оюуны болон технологийн нөөцийг ашиглах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ололтыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх зорилгоор өөрийн үндсэн бүтцэд харьяалагдах сургалт, судалгааны бизнес инкубатор, технологи дамжуулах төвийг дангаар болон үйлдвэрлэлийн иж бүрдэл тогтолцоогоор байгуулан ажиллуулах;

33.1.2.хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх, сургалтын материаллаг орчныг сайжруулах зорилгоор зээл авах;

33.1.3.сургуулийн нэрийн бүтээгдэхүүн болон бүртгэгдсэн барааны тэмдэг гаргах, бусдад ашиглуулах, түүний борлуулалтаас орлого олох;

33.1.4.дээд боловсролын сургалтын байгууллагын үндсэн үйл ажиллагааг дэмжих зорилгоор мөнгөн хөрөнгийн удирдлагыг оновчтой зохион байгуулах.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.