32 дугаар зүйл. Дээд боловсролын санхүүжилт

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

32 дугаар зүйл. Дээд боловсролын санхүүжилт

32.1.Дээд боловсролын сургалтын байгууллагын санхүүжилт нь Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

32.1.1.үүсгэн байгуулагчаас шилжүүлсэн хөрөнгө;

32.1.2.олон улсын байгууллага, хөрөнгө оруулалтын сангаас олгох хөгжлийн тусламж, хандивын хөрөнгө;

32.1.3.Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хэрэгжих төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;

32.1.4.дээд боловсролын сургалтын байгууллагын дэргэд байгуулсан гарааны компанийн үйл ажиллагаанаас орсон орлого;

32.1.5.технологи дамжуулалт, патент, ашигтай загвар, роялти, зөвлөх үйлчилгээнээс олсон орлого, гэрээт ажил, үйлчилгээ, түрээс, аж ахуйн үйл ажиллагаанаас орсон орлого;

32.1.6.сургуулийн нэрийн бүтээгдэхүүн болон бүртгэгдсэн барааны тэмдэг гаргах, бусдад ашиглуулах, түүний борлуулалтаас орох орлого;

32.1.7.хүүгийн орлого;

32.1.8.байгууллагын болон судалгааны грант;

32.1.9.өрсөлдөөнт төсөл;

32.1.10.их сургуулийн эмнэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс олсон орлого;

32.1.11.хөрөнгө оруулалтын зээл;

32.1.12.орон нутгийн төсвийн дэмжлэг;

32.1.13.хуульд заасан бусад эх үүсвэр.

32.2.Дээд боловсролын сургалтын байгууллагад улсын төсвөөс дараах дэмжлэг үзүүлнэ:

32.2.1.тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлээр суралцагчид олгох сургалт, судалгааны тэтгэлэг;

32.2.2.улс орны нийгэм, эдийн засагт үзүүлэх ач холбогдол бүхий Засгийн газрын захиалгат судалгаа шинжилгээ, дэвшилтэт технологи дамжуулалт болон инновацын үйл ажиллагааны зардал;

32.2.3.төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардал.

32.3.Энэ хуулийн 32.1.1, 32.1.2, 32.1.3, 32.1.4, 32.1.5, 32.1.6, 32.1.7, 32.1.8, 32.1.9, 32.1.10, 32.1.11, 32.1.12, 32.1.13-т заасан эх үүсвэрээс бүрдсэн орлогыг захиран зарцуулах журмыг тухайн дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөл батална.

32.4.Дээд боловсролын сургалтын байгууллагын эндаументын сангийн бүрдүүлэлт болон зарцуулалттай холбогдох нийтлэг журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

32.5.Энэ хуулийн 6.6-д заасан дээд боловсролын сургалтын байгууллага нь хуулиар зөвшөөрсөн нийтлэг санхүүжилтийн эх үүсвэрээс гадна үйл ажиллагааны үр дүн, гүйцэтгэл, онцлогоос хамаарч улсын төсвийн нэмэлт санхүүжилтийн эх үүсвэртэй байж болох бөгөөд санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална.

32.6.Аймаг, нийслэлийн удирдлага дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид хуульд заасан санхүүгийн дэмжлэг олгож болох бөгөөд санхүүгийн дэмжлэгийн төрөл, хэмжээ, олгох нөхцөл, журмыг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож, тухайн жилийн төсөвтөө тусган санхүүжүүлнэ.

32.7.Энэ хуулийн 32.2-т заасан зардлыг гүйцэтгэл, үр дүнд суурилан санхүүжүүлнэ.

32.8.Энэ хуулийн 32.2-т заасан зардлыг санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.