8 дугаар зүйл. Дээд сургууль
8.1.Дээд сургууль нь сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулж, дэд бакалавр, бакалавр, магистрын зэрэг олгох сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг сургалт, судалгааны байгууллага байна.
8.2.Дээд сургууль нь харьяалалдаа коллеж, мэргэжлийн боловсролын сургууль, ахлах сургуультай байж болно.