7 дугаар зүйл. Их сургууль

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Их сургууль

7.1.Их сургууль нь дэд бакалавр, бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг сургалт, судалгаа, туршилт-үйлдвэрлэлийн байгууллага байна.

7.2.Их сургууль нь ахисан түвшний сургалт дагнан эрхэлж болно.

7.3.Их сургууль нь харьяалалдаа коллеж, технологийн коллеж, политехник коллеж, мэргэжлийн боловсролын сургууль, судалгааны лаборатори, төв, хүрээлэн, ахлах сургууль, дадлагын баазтай байж болно.

7.4.Их сургуулийг үйл ажиллагааны хүрээ, сургалт, судалгааны чиглэл, сургалтын хөтөлбөр, суралцагч, төгсөгчийн тоо, холбогдох бусад үзүүлэлтэд үндэслэн судалгааны, сургалтын, мэргэжлийн гэж ангилна.

7.5.Их сургууль нь сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор байж болно.

7.6.Багш бэлтгэх их сургууль нь харьяалалдаа цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуультай байж болно.

7.7.Соёл, урлаг, цэргийн мэргэжлийн чиглэлээр сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг их сургууль нь бүрэн дунд сургуультай /6-12 дугаар анги/ байж болно.

7.8.Судалгааны их сургуулийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хуулиар байгуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.