6 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллага

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллага

6.1.Дээд боловсролын сургалтын байгууллага нь коллеж, дээд сургууль, их сургууль байна.

6.2."Монгол Улсын" болон "Үндэсний" гэсэн үг, түүний англи хэл дээрх орчуулга, барааны тэмдгийг зөвхөн төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад хэрэглэнэ.

6.3.Энэ хуулийн 6.1, 7.4-т заасан дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллыг техникийн зохицуулалтад үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

6.4.Цэрэг, цагдаагийн мэргэжлийн чиглэлийн сургалтын үйл ажиллагааг Боловсролын ерөнхий хуулийн 3.1.18-д заасан төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллага эрхэлнэ.

6.5.Энэ хуулийн 6.1, 7.4-т заасан дээд боловсролын сургалтын байгууллагад тавих техникийн зохицуулалтыг Засгийн газар батална.

6.6.Консерватор нь ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, техникийн болон дээд боловсрол эзэмшүүлэх шаталсан сургалттай хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллага байна.

6.7.Технологийн коллеж нь бүрэн дунд боловсрол, техникийн болон дээд боловсролын шаталсан сургалттай, дэд бакалавр, бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг дээд боловсролын сургалтын байгууллага байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.