5 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллага үйл ажиллагаандаа баримтлах зарчим

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллага үйл ажиллагаандаа баримтлах зарчим

5.1.Дээд боловсролын сургалтын байгууллага нь үйл ажиллагаандаа Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна дараах зарчмыг баримтална:

5.1.1.эрдмийн эрх чөлөөг эрхэмлэх;

5.1.2.оюуны бүтээл, судалгааны ёс зүйг дээдлэх;

5.1.3.дээд боловсролын сургалтын байгууллагын бие даасан байдлыг дэмжсэн байх;

5.1.4.хамтын удирдлагатай, улс төр, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх.

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.