31 дугаар зүйл. Хөөн хэлэлцэх хугацаа

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

31 дугаар зүйл. Хөөн хэлэлцэх хугацаа

31.1.Дараах тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаагүй байна:

31.1.1.энэ хуулийн 24.1-д заасан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх;

31.1.2.энэ хуулийн 24.1.1, 24.1.2, 24.1.3-т заасан нийгмийн даатгалын шимтгэлд тооцсон алданги, торгуулийг төлүүлэх;

31.1.3.энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэх;

31.1.4.хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмжийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх.

31.2.Энэ хуулийн 31.1-д зааснаас бусад тохиолдолд Иргэний хуулийн 75.1-д заасан хугацааг баримтална.

АЖИЛ ОЛГОГЧ, ДААТГУУЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.