5 дугаар зүйл. Нийгмийн даатгалын зарчим
5.1.Нийгмийн даатгал дараах зарчмыг баримтална:
5.1.1.даатгуулагч, ажил олгогч, төрийн оролцоог хангасан байх;
5.1.2.санхүүгийн тогтвортой, бие даасан, найдвартай байдлыг хангасан байх;
5.1.3.нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж нь даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаа, төлсөн шимтгэлийн хэмжээтэй уялдаатай байх;
5.1.4.тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд шилжих бодлогод тулгуурласан байх.