16 дугаар зүйл. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх

16.1.Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил, эсхүл нас барахын өмнөх сүүлийн 5 жилд нийтдээ 36 ба түүнээс дээш сар төлсөн даатгуулагч, эсхүл өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагч нас барсан бол түүний асрамжид байсан гэр бүлийн доор дурдсан гишүүн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:

16.1.1.төрсөн, дагавар, үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд /үүнд эцгээ нас барснаас хойш төрсөн хүүхэд хамаарна/;

16.1.2.тэжээгчийн асрамжид байсан төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл 19 нас хүрээгүй байхдаа хөгжлийн бэрхшээлтэй болсон төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд;

16.1.3.тэжээгчийн хууль ёсоор асран хамгаалж, харгалзан дэмжиж байсан төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл 19 нас хүрээгүй байхдаа хөгжлийн бэрхшээлтэй болсон ач, зээ;

16.1.4.тэжээгчийг нас барахын өмнө энэ хуулийн 5.1.1-д заасан насанд хүрсэн, эсхүл хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон эхнэр, нөхөр, тэжээн тэтгэх өөр хүнгүй эцэг, эх.

16.2.Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 60-аас доошгүй сар, үүнээс 12 сар нь тасралтгүй төлсөн даатгуулагч нас барсан бол түүний энэ хуулийн 16.1-д заасан гэр бүлийн гишүүн тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.