17 дугаар зүйл. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээ

17.1.Тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн хэмжээг нас барсан даатгуулагчийн авч байсан сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос энэ хуулийн 7.1.1, 7.4-т заасны дагуу тооцсон тэтгэврийн хэмжээнээс нас барсан даатгуулагчийн асрамжид байсан энэ хуулийн 16.1-д заасан гэр бүлийн гишүүний тооноос хамааруулан дараах хувь хэмжээгээр бодож тооцно:

Гэр бүлийн гишүүний тоо Тэтгэвэр бодох хувь хэмжээ З ба түүнээс дээш 100 2 75 1 50

17.2.Тэжээгчээ алдсаны хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн хэмжээг нас барсан даатгуулагчийн авч байсан сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос энэ хуулийн 7.1.2, 7.4-т заасны дагуу тооцсон тэтгэврийн хэмжээнээс энэ хуулийн 17.1-д заасан хувь хэмжээгээр бодож тооцно.

17.3.Энэ хуулийн 16.1.1, 16.1.2-т заасан гэр бүлийн гишүүний хоёр тэжээгч нь нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээг тэдгээрийн авч байсан сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрээс тооцсон сарын дундаж цалин хөлснөөс энэ хуулийн 17.1, 17.2-т заасны дагуу бодож тооцно.

17.4.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байсан тэжээгч нас барсан бол тэжээгчээ алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.