18 дугаар зүйл. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох хугацаа, нөхөн олгох

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох хугацаа, нөхөн олгох

18.1.Тэжээгчээ алдсаны тэтгэврийг хүүхдэд 19 нас хүртэл, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэнд хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, энэ хуулийн 5.1.1-д заасан насанд хүрсэн иргэнд нас барсны дараагийн сарыг дуустал тус тус олгоно.

18.2.Тэжээгчийг сураггүй алга болсныг нь тогтоож, нас барснаар тооцсон шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд 60 хүртэлх сарын тэтгэврийг энэ хуулийн 16.1-д заасан гэр бүлийн гишүүнд нөхөн олгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.