27 дугаар зүйл. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх
27.1.Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ.
27.2.Энэ хуулийн 27.1-д заасны дагуу тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх аргачлалыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.
27.3.Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөв болон нийгмийн даатгалын сангийн төсөвт жил бүр тусгана.
БУСАД ЗҮЙЛ