26 дугаар зүйл. Тэтгэврээс суутгал хийх
26.1.Тэтгэврээс дараах үндэслэлээр суутгал хийнэ:
26.1.1.хуурамч баримт бичиг бүрдүүлсний улмаас үндэслэлгүйгээр тэтгэвэр авсан нь нийгмийн даатгалын улсын байцаагчийн актаар тогтоогдсон бол;
26.1.2.тэтгэвэр авагч энэ хуулийн 25.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс тэтгэвэр илүү авсан нь нийгмийн даатгалын улсын байцаагчийн актаар тогтоогдсон бол.
26.2.Тэтгэврээс нэг удаа суутгах суутгалын хэмжээ нь тэтгэвэр авагчийн сарын тэтгэврийн хэмжээний 50 хувиас хэтрэхгүй байна.
26.3.Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд тэтгэврээс суутгал хийхийг хориглоно.