25 дугаар зүйл. Тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох, олгох

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох, олгох

25.1.Тэтгэврийн хэмжээг дараах тохиолдолд өөрчлөн тогтооно:

25.1.1.тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа болон цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй бол;

25.1.2.тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлсөн бол;

25.1.3.хөдөлмөрийн чадвар алдалтын хувьд өөрчлөлт орсон бол;

25.1.4.нас барсан тэжээгчийн асрамжид байсан гэр бүлийн гишүүний тоонд өөрчлөлт орсон бол;

25.1.5.тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байсан 19 нас хүрээгүй хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоогдох эрх дахин үүссэн бол.

25.2.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн бол тогтоосон өндөр насны тэтгэврийн хэмжээ нь өмнө авч байсан хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийн хэмжээнээс багагүй байна.

25.3.Тэтгэвэр авагч нь энэ хуулийн 25.1.3, 25.1.4-т заасан өөрчлөлтийг нийгмийн даатгалын байгууллагад тухай бүр мэдэгдэх үүрэгтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.