6 дугаар зүйл. Өндөр насны тэтгэвэр бодох арга

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Өндөр насны тэтгэвэр бодох арга

6.1.Өндөр насны тэтгэвэр бодох арга дараах төрөлтэй байна:

6.1.1.цалинд үндэслэсэн;

6.1.2.нэрийн дансны.

6.2.Өндөр насны тэтгэврийг бодоход даатгуулагч 1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төрсөн бол энэ хуулийн 6.1.1-д заасан, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ба түүнээс хойш төрсөн бол энэ хуулийн 6.1.2-т заасан аргыг хэрэглэнэ.

6.3.1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төрсөн, мөн энэ хуулийн 5.1.3, 5.1.4, 5.1.5, 5.1.6, 5.1.7-д заасан даатгуулагч энэ хуулийн 6.1-д заасан аргаас өөрөө сонгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.