7 дугаар зүйл. Өндөр насны тэтгэврийн хэмжээг цалинд үндэслэсэн аргаар бодох

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Өндөр насны тэтгэврийн хэмжээг цалинд үндэслэсэн аргаар бодох

7.1.Даатгуулагчийн өндөр насны сарын тэтгэврийн хэмжээг бодоход дараах томьёог хэрэглэнэ:

7.1.1.Өндөр насны бүрэн тэтгэврийн сарын хэмжээ:

Тцб =Ц*(45%+(Ш241+*0.125%))

Тцб-цалинд үндэслэсэн аргаар тооцсон бүрэн тэтгэврийн сарын хэмжээ;

Ц-энэ хуулийн 20.1-д заасны дагуу тооцсон сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлого;

Ш241+-241 ба түүнээс дээш шимтгэл төлсөн сарын тоо.

7.1.2.Өндөр насны хувь тэнцүүлэн тогтоох тэтгэврийн сарын хэмжээ:

Тцх =Ц*0.1875%*Шсар

Тцх-цалинд үндэслэсэн аргаар тооцсон хувь тэнцүүлэн тогтоох тэтгэврийн сарын хэмжээ;

Ц-энэ хуулийн 20.1-д заасны дагуу тооцсон сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлого;

Шсар-шимтгэл төлсөн сарын тоо.

7.2.Тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлсөн бол тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн олгоно.

7.3.Энэ хуулийн 7.2-т заасан нэмэгдлийг тэтгэвэр авагчийн анх тэтгэвэр тогтоолгоход баримталсан сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлсөн сар тутамд 0.125 хувиар тооцож бодно.

7.4.2029 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн даатгуулагчийн өндөр насны сарын тэтгэврийн хэмжээг бодоход энэ хуулийн 20.1-д заасны дагуу тооцсон сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос шимтгэл төлсөн сар тутамд 0.167 хувиар тооцно.

7.5.2029 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн энэ хуулийн 7.2-т заасан нэмэгдлийг тэтгэвэр авагчийн анх тэтгэвэр тогтоолгоход баримталсан сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос шимтгэл төлсөн сар тутамд 0.167 хувиар тооцно.

7.6.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд 1 хувиар бодож нэмэгдүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.