8 дугаар зүйл. Өндөр насны тэтгэврийн хэмжээг нэрийн дансны аргаар бодох
8.1.Даатгуулагчийн өндөр насны сарын тэтгэврийн хэмжээг бодоход дараах томьёог хэрэглэнэ:
ТНД=НДC3 /12K
ТНД-нэрийн дансны аргаар тооцсон сарын тэтгэврийн хэмжээ;
НДC3-Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 27.8-д заасны дагуу тооцсон нэрийн дансны тухайн жилийн эцсийн үлдэгдэл болон мөнгөжүүлсэн орлогын нийлбэр дүн;
К-тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл.
8.2.Тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлсөн бол уг хугацаанд бүртгэгдсэн нэрийн дансны орлогыг тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийллээс тэтгэвэр авсан хугацааг хассан илэрхийлэлд хувааж тооцсон дүнгээр сарын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ.
8.3.Тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийллийг Үндэсний статистикийн хороо, нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл жил бүр тогтооно.