16 дугаар зүйл. Мэдээллийн сангийн бүрдүүлэлт

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ТӨЛБӨРИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Мэдээллийн сангийн бүрдүүлэлт

16.1.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын мэдээллийн сан /цаашид "мэдээллийн сан" гэх/ нь ажил олгогчийн шимтгэл төлөлт, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоо, мэдээлэл, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн болон эрсдэлийн үнэлгээ, ажил олгогчид үзүүлсэн хөнгөлөлт, чөлөөлөлт, даатгуулагчид олгосон тэтгэвэр, тэтгэмж, төлбөр болон холбогдох бусад мэдээллийг агуулсан байна.

16.2.Мэдээллийн сан нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн сангийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ, тооцоолол хийх, шимтгэлийн хувь хэмжээ тогтоох нөхцөлийг бүрдүүлсэн байна.

16.3.Мэдээллийн санг дараах байгууллага бүрдүүлнэ:

16.3.1.ажил олгогчийн шимтгэл төлөлт, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас даатгуулагчид олгосон тэтгэвэр, тэтгэмж, төлбөр болон ажил олгогчид үзүүлсэн хөнгөлөлт, чөлөөлөлт, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоо, холбогдох бусад мэдээллийг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;

16.3.2.үйлдвэрлэлийн ослын тоо, шалтгаан, нөхцөл, холбогдох бусад мэдээллийг хөдөлмөр, халамж үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;

16.3.3.ажил олгогчийн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, эрсдэлийн үнэлгээний мэдээллийг уг үнэлгээг хийж байгаа эрх бүхий байгууллага болон ажил олгогч.

16.4.Мэдээллийн санг бүрдүүлэх, боловсруулах, түгээх, ашиглах, хянах, хадгалах, хамгаалах журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.