2 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ТӨЛБӨРИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

2 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

2.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1."мэргэжлээс шалтгаалсан өвчин" гэж хөдөлмөрлөх явцад хөдөлмөрийн нөхцөл, үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс хөдөлмөрийн чадвараа алдахад хүргэсэн архаг болон хурц эмгэгийг;

2.1.2."ортопед" гэж нуруу, мөчдийн бүтцийн өөрчлөлт болон үйл ажиллагааны алдагдлын үед хөдөлгөөнийг дэмжих, хязгаарлах, хянах, ясыг шугаман дагуу байрлуулж, засахад зориулагдсан хэрэгслийг;

2.1.3."протез" гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.16-д заасныг;

2.1.4."үйлдвэрлэлийн осол" гэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.20-д заасныг;

2.1.5."хурц хордлого" гэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.10-т заасныг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.