15 дугаар зүйл. Өргөдлийг шийдвэрлэх хугацаа
15.1.Нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчийн тэтгэмж авахыг хүссэн өргөдлийг энэ хуулийн 15.2-т заасан журмын дагуу бүрдүүлсэн баримт бичгийн хамт хүлээж авснаас хойш хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, ажилгүйдлийн тэтгэмж олгох асуудлыг 14 хоногийн дотор, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг 24 цагийн дотор шийдвэрлэнэ.
15.2.Даатгуулагч тэтгэмж авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална.
15.3.Энэ хуулийн 15.1-д заасан өргөдлийн маягтын загвар, тэтгэмж авахад бүрдүүлэх баримт бичгийн бүрдэлд хяналт тавих, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг авах эрх бүхий иргэн, албан тушаалтныг тодорхойлох журам, тэтгэмж бодох аргачлал, зааврыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.