16 дугаар зүйл. Тэтгэмжийг буцаан төлүүлэх, суутгал хийх
16.1.Даатгуулагчийн үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэмжийг төлүүлэхээр нийгмийн даатгалын улсын байцаагчийн, эсхүл нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчийн актаар тогтоогдсон бол илүү авсан тэтгэмжийг даатгуулагчаар буцаан төлүүлэх буюу олгогдоогүй үлдсэн тэтгэмжээс суутган авна.
БУСАД ЗҮЙЛ