17 дугаар зүйл. Тусгай зохицуулалт

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Тусгай зохицуулалт

17.1.Улс орныг хамарсан эдийн засгийн хүндрэлийн улмаас нийт аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа доголдож, олонх аж ахуйн нэгж, байгууллагын борлуулалтын орлого 50 ба түүнээс дээш хувиар буурсан тохиолдолд дотоодын аж ахуйн нэгж, байгууллагад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, даатгуулагчид тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулж болно.

17.2.Энэ хуулийн 17.1-д заасан тусгай хуулиар зохицуулах санхүүгийн дэмжлэг, тэтгэмжид зарцуулах хөрөнгийг ажилгүйдлийн даатгалын сан болон улсын төсвөөс хариуцна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.