4 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн хэмжээ
4.1.Даатгуулагчид олгох хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг түүний шимтгэл төлсөн хугацааг харгалзан хөдөлмөрийн чадвар алдахын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан гурван сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас дараах хувь хэмжээгээр тооцно:
Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа /сараар/ Тэтгэмж бодох хэмжээ /хувиар/ 1. 3-59 50 2. 60-119 55 3. 120-179 60 4. 180 ба түүнээс дээш 75
4.2.Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцно.