8 дугаар зүйл. Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгох нөхцөл, хэмжээ
8.1.Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ З6 сараас доошгүй хугацаанд төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгоно.
8.2.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан тэтгэвэр авч байсан иргэн нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгоно.
8.3.Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална.
АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ, ШИМТГЭЛИЙН ХӨНГӨЛӨЛТ