9 дугаар зүйл. Ажилгүйдлийн тэтгэмж авах, шимтгэлийн хөнгөлөлт эдлэх эрх

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Ажилгүйдлийн тэтгэмж авах, шимтгэлийн хөнгөлөлт эдлэх эрх

9.1.Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй.

9.2.Ажилгүйдлийн тэтгэмж урьд нь авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг дахин 12 сар, үүнээс ажилгүй болохын өмнөх 3 сар тасралтгүй төлсөн бол ажилгүйдлийн тэтгэмж авах эрх дахин үүснэ.

9.3.Хүүхдээ асрах чөлөө авахаас өмнө энэ хуулийн 9.1-д заасан эрхийг хангасан даатгуулагч эхийг хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд, эсхүл ажилд ороод 9 сар хүртэлх хугацаанд ажил олгогч нь татан буугдсан, дампуурсан бол түүнд ажилгүйдлийн тэтгэмж олгоно.

9.4.Цэргийн жинхэнэ албыг биеэр хаахаар татагдсан, хорих ял эдлүүлэх тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, байгууллагын захиалгаар суралцах, хөдөлмөрийн чадвар алдсаны болон өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.