10 дугаар зүйл. Ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ

10.1.Даатгуулагчид олгох ажилгүйдлийн тэтгэмжийг түүний шимтгэл төлсөн хугацааг харгалзан ажилгүй болохын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан 9 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас дараах хувь хэмжээгээр тооцож олгоно:

Ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа /сараар/ Тэтгэмж бодох хэмжээ /хувиар/ 1. 24-59 50 2. 60-119 55 3. 120-179 60 4. 180 ба түүнээс дээш 70

10.2.Энэ хуулийн 9.3-т заасан даатгуулагчийн ажилгүйдлийн тэтгэмжийг түүний шимтгэл төлж ажилласан сүүлийн 9 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас энэ хуулийн 10.1-д заасан хувь хэмжээгээр тооцно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.