19 дугаар зүйл. Агаарын тээвэрлэгчийн үүрэг
19.1.Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа агаарын тээвэрлэгч дараах үүрэгтэй:
19.1.1.нислэгийн үйл ажиллагааг агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ болон түүнд заасан эрх, хязгаарлалтын хүрээнд гүйцэтгэх;
19.1.2.нислэгийн үйл ажиллагааны болон нислэгт тэнцэх чадварын шаардлагыг хангасан заавар, журам боловсруулж, мөрдөх;
19.1.3.нийтийн ашиг сонирхолд нийцсэн үйлчилгээ үзүүлэх.