18 дугаар зүйл. Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ
18.1.Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хууль болон иргэний нисэхийн холбогдох дүрэмд заасан шаардлага хангасан Монгол Улсын хуулийн этгээдэд агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ олгоно.
18.2.Гадаад улсын эрх бүхий байгууллагаас томилогдсон агаарын тээвэрлэгч энэ хууль болон Иргэний нисэхийн дүрмийн шаардлагыг хангасан бол түүнд гадаадын агаарын тээвэрлэгчийн Монгол Улсын гэрчилгээ олгож болно.
18.3.Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээг бусдад шилжүүлэхийг хориглоно.