17 дугаар зүйл. Ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагаа
17.1.Ерөнхий зориулалтын нислэгт хувийн болон чөлөөт, хөнгөн, хэт хөнгөн, хүнгүй агаарын хөлгөөр гүйцэтгэх, хэт хөнгөн агаарын хөлгөөр гүйцэтгэх сонирхогчийн нислэг болон тэдгээрт хамаарах бусад нислэг багтана.
17.2.Ерөнхий зориулалтын нислэгийн аюулгүй байдлыг агаарын хөлгийн өмчлөгч, эзэмшигч хариуцна.
17.3.Ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагааг Иргэний нисэхийн дүрмээр зохицуулна.
17.4.Ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагаанд Иргэний нисэхийн дүрэмд зааснаас бусад хязгаарлалт тогтоохыг хориглоно.