16 дугаар зүйл. Нислэгийн үйл ажиллагааны төрөл

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Нислэгийн үйл ажиллагааны төрөл

16.1.Нислэгийн үйл ажиллагаа нь арилжааны агаарын тээвэр, агаараас гүйцэтгэх ажил, ерөнхий зориулалтын нислэг гэсэн төрөлтэй байна.

16.2.Арилжааны агаарын тээврийн төрөлд зорчигч, ачаа, шууданг төлбөртэй тээвэрлэх, эсхүл эдийн засгийн үр ашиг хүртэх зорилгоор гүйцэтгэх нислэг хамаарна.

16.3.Агаараас гүйцэтгэх ажилд агаарын хөлгөөр хөдөө аж ахуйн ажил гүйцэтгэх, зураг авах, судалгаа, ажиглалт, эргүүл хийх, эрэн хайх, авран туслах, зар сурталчилгаа хийх болон нислэгээр гүйцэтгэх бусад ажил, үйлчилгээ хамаарна.

16.4.Ерөнхий зориулалтын нислэгт арилжааны агаарын тээвэр болон агаараас гүйцэтгэх ажлаас бусад төрлийн нислэг хамаарна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.