15 дугаар зүйл. Агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадвар

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадвар

15.1.Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгосон, эсхүл хүлээн зөвшөөрсөн маягийн гэрчилгээтэй агаарын хөлгийг нислэгийн үйл ажиллагаанд ашиглана.

15.2.Маягийн гэрчилгээний шаардлага болон үзлэг, шалгалтаар нислэгийн аюулгүй байдлыг хангасан агаарын хөлөгт нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгоно.

15.3.Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээнд түүний хүчинтэй хугацаа, агаарын хөлгийн зориулалт, нислэгийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай ангилал, хязгаарлалт болон бусад мэдээллийг тусгана.

15.4.Энэ хуулийн 15.2-т хэт хөнгөн агаарын хөлөг, агаарын бөмбөлөг болон агаарын хөлгийн загварын нислэг хамаарахгүй.

15.5.Энэ хуулийн 15.1-д заасан "маягийн гэрчилгээ" гэж тухайн агаарын хөлгийн хийц нислэгт тэнцэх чадварын холбогдох шаардлагад нийцэж байгааг хэлэлцэн тохиролцогч улсын эрх бүхий байгууллагаас тодорхойлж олгосон баримт бичгийг ойлгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.