28 дугаар зүйл. Нислэгийн хөдөлгөөний зохицуулалт
28.1.Агаарын хөлөг нь Монгол Улсын агаарын хилийн орох, гарах цэгээр нэвтэрч, нислэг үйлдэнэ.
28.2.Агаарын зайн ангилал, бүтэц, зохион байгуулалт, агаарын хөлгийн хоорондын аюулгүйн зайчлал нь Конвенцын хавсралтын стандартын шаардлагад нийцсэн байна.
28.3.Конвенцын хавсралтын стандартын шаардлагад нийцсэн агаарын навигацийн байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглан хяналттай агаарын зайд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ үзүүлнэ.