27 дугаар зүйл. Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага
27.1.Монгол Улсын агаарын зайд агаарын навигацийн үйлчилгээг Иргэний нисэхийн дүрмээр гэрчилгээжсэн төрийн өмчит хуулийн этгээд /цаашид "агаарын навигацийн үйлчилгээний байгууллага" гэх/ үзүүлнэ.
27.2.Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага нь нислэгийн хөдөлгөөнийг аюулгүй, үр ашигтай удирдан зохион байгуулахад чиглэсэн нислэгийн хөдөлгөөний удирдлага, зохицуулалтыг хэрэгжүүлнэ.
27.3.Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага энэ хуулийн 27.2-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх чадамж бүхий хүний нөөцтэй байна.