26 дугаар зүйл. Агаарын тээврийн даатгал

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Агаарын тээврийн даатгал

26.1.Агаарын тээвэрлэгч нь зорчигчийн амь нас, эрүүл мэнд, ачаа, тээш, шуудан, эд хөрөнгөд учирсан хохирлыг барагдуулах хариуцлагын даатгалд даатгуулсан байна.

26.2.Агаарын тээвэрлэгч албан үүргээ гүйцэтгэж байгаа агаарын хөлгийн багийн гишүүдийн амь нас, эрүүл мэндийг заавал даатгуулна.

26.3.Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх агаарын хөлөг гуравдагч этгээдэд учрах хохирлыг хариуцах баталгаа бүхий даатгалд даатгуулсан байна.

26.4.Энэ хуулийн 26.1, 26.2, 26.3-т заасан даатгалын эрсдэл, нөхцөл, үнэлгээ, хураамжийн хэмжээг тогтоох, даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журмыг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Санхүүгийн зохицуулах хороотой хамтран батална.

АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.