25 дугаар зүйл. Аюул тулгарсан агаарын хөлөг

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Аюул тулгарсан агаарын хөлөг

25.1.Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэр, агаарын зайд аюул тулгарсан агаарын хөлгийн талаар холбогдох байгууллагад зохих журмын дагуу нэн даруй мэдэгдэнэ.

25.2.Улсын онцгой комисс аюул тулгарсан агаарын хөлгийг эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг тухайн агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч, эсхүл бүртгэгч улсын эрх бүхий байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.

25.3.Хүн, хуулийн этгээд нь аюул тулгарсан агаарын хөлгийн талаар холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэх, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, эмнэлгийн болон бусад зайлшгүй шаардлагатай тусламж үзүүлэх үүрэгтэй.

Тайлбар: Энэ хуулийн 25.1-д заасан "аюул тулгарсан агаарын хөлөг" гэж Улсын нисэхийн тухай хуулийн 4.1.1-д заасныг ойлгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.