24 дугаар зүйл. Зөрчил гаргасан агаарын хөлөг
24.1.Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх болон улсын хилийн орох, гарах цэгээр нэвтрэх журмыг зөрчсөн, эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөлгүйгээр улсын хил нэвтэрсэн агаарын хөлгийг зөрчил гаргасан гэж үзнэ.
24.2.Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага энэ хуулийн 24.1-д заасан агаарын хөлгийн талаар Монгол Улсын агаарын зайн аюулгүй байдлыг хангах эрх бүхий байгууллагад мэдэгдэж, агаарын хөлгийн багт зөрчлөө нэн даруй зогсоох, заасан газарт хөлгийг буулгах шаардлага тавина.