23 дугаар зүйл. Нислэгийн үйл ажиллагаанд хориглох зүйл

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Нислэгийн үйл ажиллагаанд хориглох зүйл

23.1.Нислэгийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:

23.1.1.нислэгт тэнцэх чадварын шаардлага хангаагүй агаарын хөлөг, түүний бүрдэл хэсгийг ашиглах;

23.1.2.нислэгт тэнцэх чадварын гэрчилгээгүй, эсхүл гэрчилгээний эрх, хязгаарлалтыг зөрчиж үйл ажиллагаа эрхлэх;

23.1.3.агаарын тээвэрлэгчийн гэрчилгээгүй, эсхүл энэ хууль болон Иргэний нисэхийн дүрмийг зөрчиж нислэгийн үйл ажиллагаа эрхлэх;

23.1.4.агаарын хөлөгт гарал үүсэл тодорхойгүй, үйлдвэрлэгчийн техникийн тодорхойлолтод нийцээгүй эд анги ашиглах;

23.1.5.гэрчилгээнд заасан эрх, хязгаарлалтыг зөрчиж агаарын хөлөг, түүний бүрдэл хэсэгт техникийн үйлчилгээ хийх;

23.1.6.агаарын хөлөгтэй холбоотой ажил, үйлчилгээнд нисэхийн гэрчилгээжсэн ажилтны үнэмлэх, гэрчилгээгүй этгээдийг ажиллуулах, гэрчилгээнд заасан эрхээс хэтэрсэн ажил үүрэг гүйцэтгүүлэх;

23.1.7.агаарын хөлгийн багийн гишүүдээс бусад этгээд нисгэгчийн бүхээгт нэвтрэх;

23.1.8.бүрэн бус бүрэлдэхүүнтэй агаарын хөлгийн баг нислэг үйлдэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.