22 дугаар зүйл. Нислэгийн үеийн дэг журам

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Нислэгийн үеийн дэг журам

22.1.Зорчигч нь агаарын хөлгийн багийн гишүүдээс өгсөн зааварчилгааг нислэгийн туршид дагаж мөрдөх үүрэгтэй.

22.2.Агаарын хөлгийн багийн гишүүн нислэгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй үйлдэл гаргасан, гаргахыг завдсан зорчигчид шаардлага тавьж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авна.

22.3.Нислэгийн үед дэг журам зөрчсөн зорчигчид авах арга хэмжээний журмыг иргэний нисэхийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

22.4.Агаарын тээвэрлэгч нислэгийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй, дэг журам зөрчсөн, зөрчиж байсан зорчигчийг тээвэрлэхээс татгалзаж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.