30 дугаар зүйл. Аэродром

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

30 дугаар зүйл. Аэродром

30.1.Монгол Улсын иргэн, хуулийн этгээд Иргэний нисэхийн дүрмийн дагуу аэродром байгуулж болно.

30.2.Агаарын тээврийн үйл ажиллагаанд тогтмол ашиглах аэродромд Иргэний нисэхийн дүрмийн дагуу гэрчилгээ олгоно.

30.3.Нийтэд үйлчлэх аэродромын үйл ажиллагаа эрхлэгч нислэгийн аюулгүй байдлыг зайлшгүй хангах шаардлагатайгаас бусад тохиолдолд агаарын хөлөгт үйлчилгээ үзүүлэхээс татгалзахыг хориглоно.

30.4.Аэродромын үйл ажиллагаа эрхлэгч нь аэродромыг Конвенцын хавсралтын стандартын суурь түвшинд нийцсэн, үйл ажиллагаанд нь тохирсон төхөөрөмжөөр тоноглох үүрэгтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.