31 дугаар зүйл. Нисэх буудал
31.1.Нисэх буудал нь олон улсын болон орон нутгийн нислэгт аэродром, нисэхийн хангамж, газрын үйлчилгээ болон бусад нисэхийн ба нисэхийн бус үйлчилгээ үзүүлж болно.
31.2.Аэродромын гэрчилгээ эзэмшигч нь нисэх буудлыг хөгжүүлэх төлөвлөгөөг тухайн хот, аймаг, сумын нутгийн захиргааны байгууллагатай зөвшилцөн төлөвлөнө.