33 дугаар зүйл. Дохио, тэмдэг
33.1.Аэродромын үйл ажиллагаа эрхлэгч нь аэродром болон түүний орчимд агаарын хөлөг хөөрөх, буух, явгалах үед агаарын хөлгийн чиг баримжаа тогтооход зориулсан тэмдэг, тэмдэглэгээ, тэмдэгт, гэрэл дохионы системийг аэродромын техник, технологийн баримт бичигт заасны дагуу байрлуулж, ашиглана.
33.2.Аэродромын аюулгүйн бүс дэх барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигч нь нислэгийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай саадын дохио, тэмдэг, тэмдэглэгээ, тэмдэгтийг аэродромын техник, технологийн баримт бичигт заасны дагуу байрлуулна.
33.3.Аэродромын аюулгүйн бүсэд агаарын хөлгийн чиг баримжаа тогтооход зориулсан дохио, тэмдэг, тэмдэглэгээ, тэмдэгттэй ижил төстэй зүйл байрлуулахыг хориглоно.
НИСЭХИЙН АЮУЛГҮЙН ХАМГААЛАЛТ